ЗАЛУУ АРСЛАН ӨНГӨТЭЙ БАЙНА

2018-12-01  

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээ, Хужирт сумын бөхийн холбоо, ЗДТГ, ИТХурал хамтран "Хужирт сумаас төрөн гарсан аймаг, цэргийн заануудад хүндэтгэл үзүүлэх" Их Монголын Хүчтэн Дэвжээний бөхчүүдийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.

Барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сугаржаргал, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй 56 бөх зодоглосноос Зүүнбаян-Улаан Сумын харьяат, АПУ ХК, "Алдар" СХ-ны бөх, аймгийн арслан Баянзулын Цэдэнсодном зургаа даван түрүүлэв. Залуу арслангийн бэлтгэл жигд сайн байгаа бөгөөд тэрээр Хужирт сумын уугуул, аймгийн арслан Д.Дэмчиг, Д.Бор, Б.Алтанхуяг нарын удмын бөх юм. Үзүүрт Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга, их шөвөгт Хархорин сумын харьяат, шинэ аймгийн арслан Оюунгэрэлийн Наранбаатар, Төгрөг сумын заан Цэдэнсодномын Бямба-Отгон нар шалгарав.

Хужирт сумын бөхийн холбоо нутгаасаа төрөн гарсан аймаг, цэргийн заанууддаа хүндэтгэл үзүүлж, сумын бөхийн холбооны тэргүүлэгчдэдээ үнэмлэхийг гардуулсан бол тус холбооны тэргүүн, Бизкон Аудит ХХК / Bizcon Audit LLC-ын захирал Лэгшидийн Отгонбаяр сумын заан Цэдэнсодномын Бямба-Отгонд уран барилдааны шагнал гардууллаа.

12 дугаар сарын 21-ны Баасан гарагийн 11:30 цагаас Хархорин сумын нэрэмжит барилдаан Munkh Sport Center-т болно.

Өнөөдрийн барилдааны оноолтыг сонирхоно уу.

Гурвын даваа

1. Х.ГАНТУЛГА у.х - Ц.Батжаргал а.х
2. Ц.Чимэддорж у.н - Ц.БЯМБА-ОТГОН с.з
3. Т.ЯДАМСҮРЭН а.а - Ж.Бямбадонид а.н
4. Б.БАТДОРЖ а.а - Б.Өлзийсайхан а.х
5. Ж.НАРАНБААТАР а.а - Б.Гүнсумьяа а.х
6. Б.ЦЭДЭНСОДНОМ а.а - М.Даваасүрэн а.з
7. О.НАРАНБААТАР а.а - Б.Лхагвадорж а.а

Дөрвийн даваа

1. Х.ГАНТУЛГА - гоцлов
2. Т.Ядамсүрэн - Ц.БЯМБА-ОТГОН
3. Б.Батдорж - О.НАРАНБААТАР
4. Ж.Наранбаатар - Б.ЦЭДЭНСОДНОМ

Тавын даваа

1. Х.ГАНТУЛГА - Ц.Бямба-Отгон
2. Б.ЦЭДЭНСОДНОМ - О.Наранбаатар

Зургаагийн даваа

1. Х.Гантулга - Б.ЦЭДЭНСОДНОМ

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?