КАРДИФФ СИТИ 11 ДЭХ ОНООГОО ХАЛААСЛАВ

2018-12-01  

Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө Кардифф сити болон Уэлверхемптон багуудын хооронд явагдлаа.

“Кардифф сити” цэнгэлдэх хүрээлэнд явагдсан тус тоглолтод талбайн эзэд 2:1-ээр ялж 11 дэх оноогоо авсан байна. Тоглолтын эхний үеийн 18 дахь минутад зочдоос Доёти гоолдсон ч шийдвэрлэх үеийн 66 дахь минутад Исланд хагас хамгаалагч Гуннарсон тэнцээний гоол оруулсан байна. Харин 77 дахь минутад Хойлетт Кардифф ситид хожлын гоолыг авчирчээ. Ингэснээр Уэлсийн баг хүснэгтийн 15 дугаарт бичигдэж байна.  

Ялагдал хүлээсэн Чононууд 16 оноотойгоор 11 дүгээр жагслаа.14 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнөөдөр болон маргааш явагдах юм. Энэ тойргийн хүрээнд Ливерпүүл Эвертон, Арсенал Тоттенхем зэрэг багуудын хооронд сонирхолтой тоглолттууд явагдах юм. 

 

 

О.ДАШ

   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?