М.ТҮМЭНБАЯР АРМИЙН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ЗҮҮВ

2018-12-03  

Бразилын Рио Де Жанеро хотод таеквондогийн армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. 24 дэх  удаагийн Дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнд 41 орны тамирчид оролцож байгаа юм.  

Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Камерун, Шри-Ланкын тамирчдыг хожиж, хагас шигшээд БНХАУ-ын Лианг Юшуайд ялагдсан юм.

М.Түмэнбаяр дагах тулаанд Кувейтын тамирчинг хожин хүрэл медаль хүртжээ. Ийнхүү олон улсын хэмжээний мастер М.Түмэнбаяр таеквондогийн Армийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж байна.

Армийн ДАШТ-д Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн таван тамирчин дасгалжуулагч Н.Эрдэнэбатын удирдлага дор өрсөлдөж байгаа юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?