УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ АЛТАН БҮСНИЙ ЭЗНЭЭР ШАЛГАРЧЭЭ

2018-12-03  

Өвөрмонгол бөхийн Алтан бүсний төлөөх барилдаан Бямба гаригт болж өндөрлөлөө. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр нараар ахлуулсан Ар өвөр Монголын 128 бөх барилдсан юм.  

2019 оны “Алтан бүс”-ний эзнээр Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай шалгарчээ.

Харин Өвөрмонголын залуу бөх Чандмань үзүүрлэсэн байна. Бөхийн барилдааны их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар нар шалгарсан  юм. 

Улсын арслан П.Бүрэнтөгс бөхийн барилдааны дөрвийн даваанд Өвөрмонголын залуу бөх Чандманьд өвдөг шорооджээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?