Өнгөрсөн тойрогт Премьер Лигийн 3-т жагсаж буй Челсийг талбай дээрээ 3:1-ээр илүүрхэн хожсон Тоттенхем Арсеналын талбайд зочилсон. Эхний гоолыг Абамянг Арсеналын хаалганд шигтгэсэн ч, Диер, Кэйн нар хариу барьж, эхний үе Тоттенхемийн давалгайллаар өндөрлөсөн. Гэвч 2-р хагаст Арсенал тоглолтыг бүрэн эргүүлж 3 гоол оруулж, 4:2 -оор ялалт байгуулж, чухал 3 оноог халаасалсан. Тэд Тоттенхемийг хожиж чадсанаар чухал 3 оноог халаасалсан төдийгүй, Премьер Лигийн хүснэгтийн жагсаалтын 4 -д анх удаа бичигдлээ.
Лукач. Арсеналын 4 дэх гоолыг шигтгэж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан. -Дасгалжуулагчийн хэлснийг бүрэн дүүрэн гүйцэтгэсэн тэр хэллээ.
Лаказетта. Хоёрдугаар үед түүний оруулсан гоолын ачаар баг нь тэргүүлж эхэлсэн. Хамгаалагчийн алдааг ашиглан, бөмбөгийг таслан өгсөн Рамсейн дамжуулалтыг тэр чулуу болгосон. Хоёр хамгаалагчийг хуурч, 16-ийн гаднаас цохисон түүний бөмбөг хамгаалагчийн хөлөөс хачир авч, шонгоос ойж хаалганд орсон. Хаалгач үсрээд ч нэмэр болсонгүй.
Унай Эмеру. Арсенал хоёрдугаар үед давамгайлдаг гэдэг ойлголтыг дахин нэг удаа баталлаа.- Бид эхнээсээ л сайн тоглолт үзүүлсэн. Эхний гоол ч түүний үр дүн байсан. Харин дараа нь хаалгандаа 2 гоол алдсан. Эхний үе өрсөлдөгчийн гоолын илүүгээр өндөрлөсөн ч тоглолтын агуулга бидний талд байсан. Энэ бол хөлбөмбөг шүү дээ. Бөмбөг бөөрөнхий. Харин хоёрдугаар үед довтолгоогоо улам ширүүсгэсэн. Багийн маань довтолгооны гурвал гайхалтай тоглосон гэж Унай Эмеру тоглолтын төгсгөлд сэтгүүлчдэд хандаж хэллээ.
Н.САЙНБИЛЭГ