АРСЕНАЛ 4:2 ТОТТЕНХЕМ

2018-12-03  

Өнгөрсөн тойрогт Премьер Лигийн 3-т жагсаж буй Челсийг талбай дээрээ 3:1-ээр илүүрхэн хожсон Тоттенхем Арсеналын талбайд зочилсон. Эхний гоолыг Абамянг Арсеналын хаалганд шигтгэсэн ч, Диер, Кэйн нар хариу барьж, эхний үе Тоттенхемийн давалгайллаар өндөрлөсөн. Гэвч 2-р хагаст Арсенал тоглолтыг бүрэн эргүүлж 3 гоол оруулж, 4:2 -оор ялалт байгуулж, чухал 3 оноог халаасалсан. Тэд Тоттенхемийг хожиж чадсанаар чухал 3 оноог халаасалсан төдийгүй, Премьер Лигийн хүснэгтийн жагсаалтын 4 -д анх удаа бичигдлээ.

Лукач. Арсеналын 4 дэх гоолыг шигтгэж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан. -Дасгалжуулагчийн хэлснийг бүрэн дүүрэн гүйцэтгэсэн тэр хэллээ.

Лаказетта. Хоёрдугаар үед түүний оруулсан гоолын ачаар баг нь тэргүүлж эхэлсэн. Хамгаалагчийн алдааг ашиглан, бөмбөгийг таслан өгсөн Рамсейн дамжуулалтыг тэр чулуу болгосон. Хоёр хамгаалагчийг хуурч, 16-ийн гаднаас цохисон түүний бөмбөг хамгаалагчийн хөлөөс хачир авч, шонгоос ойж хаалганд орсон. Хаалгач үсрээд ч нэмэр болсонгүй.

Унай Эмеру. Арсенал хоёрдугаар үед давамгайлдаг гэдэг ойлголтыг дахин нэг удаа баталлаа.- Бид эхнээсээ л сайн тоглолт үзүүлсэн. Эхний гоол ч түүний үр дүн байсан. Харин дараа нь хаалгандаа 2 гоол алдсан. Эхний үе өрсөлдөгчийн гоолын илүүгээр өндөрлөсөн ч тоглолтын агуулга бидний талд байсан. Энэ бол хөлбөмбөг шүү дээ. Бөмбөг бөөрөнхий. Харин хоёрдугаар үед довтолгоогоо улам ширүүсгэсэн. Багийн маань довтолгооны гурвал гайхалтай тоглосон гэж Унай Эмеру тоглолтын төгсгөлд сэтгүүлчдэд хандаж хэллээ.

 

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
С Баасанжав:Эхний гоалыг Обамайянг арсеналын хаалганд шигтэглээ гэнээ Оба чинь арсеналын довтлогч шүү дээ өөрийн хаалганд гоал хийсэн болж бна уу үгүй шдэ Тотенгэмийн хаалганд эхний гоалыг Оба хийсэн бхгүй юу 2-т Арсенал анх удаа 4-р байранд орж ирж бга юм биш 10-р сард 4-р байрт явж бгаад Тотенгэмд алдсан бсн юм Энэ байраа эргүүлэн авсан нь энэ билээ Мэдээгээ сайн мэдэж бж бичээч 2018-12-03
Зочин:дандаа л халааслав гэхий. Зарим өгүүлбэрт авлаа гэж бичмээр юм. 2018-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?