БАГАНУУР БАГ ҮНДЭСНИЙ ЛИГИЙН ДЕБЮТ ТОГЛОЛТОО ЯЛАЛТААР ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-12-03  

21 аймгийн үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдөж буй Багануур болон Дархан-Уул аймгийн багийн тоглолт боллоо.

Тус тоглолтод Багануур дүүргийн баг тоглолтын эхнээс илүү байж эхний хагасийг 53-30 аар тэргүүлж дуусгасан юм. Харин гуравдугаар үе 74-53 аар дууссан бол тоглолтын шийдвэрлэх үед 85-72 харьцаагаар Багануур өрсөлдөгчөө хожиж улирлын анхны хожлоо авлаа.

А.Бямбадорж 22 оноо 5 ассист 3 самбар авч тоглолтийн шилдгээр тодорлоо.

Энэ тоглолтонд:
Багануураас:
Г.Насанжаргал 24 оноо 4 самбар 2 ассист
Х.Анар-Эрдэнэ 15 оноо 3 ассист 4 бөмбөг таслалт
Дарханаас:
А.Энхтүвшин 20 оноо 4 ассист 15 самбар
М.Тэмүүжин 15 оноо 6 самбар 3 ассист өгч багаа тэргүүллээ.

Сэлэнгэ аймаг шинэ улирлын эхний хожлоо авлаа

MNBA 21 аймгийн үндэсний лигийн дэд хэсгийн хамгийн анхны тоглолтыг Сэлэнгэ аймаг болон Увс Нуур багууд хийсэн юм. Энэхүү тоглолтын нэгдүгээр үед Увс Нуур багийн залуус гайхалтай байж 13-0 гэсэн гайхалтай эхлэлийг хийж, улмаар эхний хагасыг онооны илүүтэйгээр дуусгаж давуу байдлыг үүсгээд байсан юм.

Гэхдээ хоёрдугаар хагаст Сэлэнгэ аймгийн бөмбөгний шилжилт сайн болж шидэлтүүд нь ээлж дараалан амжилттай болж байснаар оноог ойртуулж чадсан. Ингээд эцсийн мөчид оноо 72-72 тэнцүү байхад О. Хүдэрбат оноог авч чадснаар Сэлэнгэ аймаг эхний хожлоо байгууллаа.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?