ТУСГАЙ ОЛИМПОД МАНАЙ УЛСЫН 28 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ

2018-12-04  

Хүн төрөлхтний хүмүүнлэгийн их наадам болох тусгай олимп ирэх онд Арабын Нэгдсэн Эмират улсад болно. 

Тус олимпод манай улсаас 28 тамирчин оролцохоор болжээ. Энэ удаагийн наадамд 7 төрлөөр оролцохоор бэлтгэлээ хийж байна.

Тус наадам нь оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад спортоор дамжуулан урам зориг өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил эрх тэгш эрхтэй гэдгийг олон нийтэд таниулах зорилготой. Тусгай олимпод өрсөлдөх баг, тамирчдыг Монголын тусгай олимпийн хорооны спорт хариуцсан захирал Д.Галсанбуян ахалж байна. Тэрээр хэлэхдээ “Энэ удаад Нийслэлийн тусгай 4 сургууль, 12 аймгийн хүүхдүүдээс сонгож аваад байгаа. Оролцож байсан тамирчдаа дахин оролцуулдаггүй. Аль болох олон хүүхэд хамруулах нь тус наадмын үндсэн зорилго тиймээс шинэ тамирчдаа түлхүү оролцуулахыг хичээж байна" гэлээ.

Манай улсын тусгай олимпийн хороонд одоогоор 1800 гаруй тамирчин, 80 багш, дасгалжуулагч харъяалагддаг аж. Манай улсын тамирчид 2015 онд болж өнгөрсөн зуны наадамд гурван төрөлд нь алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан юм.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?