ЛУКА МОДРИЧИЙГ ДЭЛХИЙН ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ

2018-12-04  

Францын нийслэл Парис хотноо "Баллон д’Ор" буюу хөлбөмбөгийн "Алтан бөмбөг" шагналын эзнийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэ жилийн "Алтан бөмбөг" шагналын эзнээр Испаний Реал Мадрид клуб болон Хорватын шигшээ багийн 33 настай хагас хамгаалагч Л.Модрич шалгарсан байна. Ингэснээр 11 жилийн дараа анх удаагаа К.Роналдо болон Л.Месси нарыг ардаа орхин тэрээр анх удаа энэхүү шагналын эзэн боллоо.

Хамгийн сүүлд 2007 оны "Алтан бөмбөг" шагналын эзнээр Италийн АС Милан клубт хүчин зүтгэж байсан Бразил хөлбөмбөгчин Кака шалгарч байсан бөгөөд түүнээс хойш зөвхөн дээрх хоёр тоглогч л тус шагналыг хүртэж байсан юм.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хүртдэг энэхүү шагналыг “France Football” сэтгүүлээс олгодог юм.

Өдгөө 33 настай Л.Модрич дэлхийн 148 орны спортын сэтгүүлчдээс авсан санал асуулгаар 753 хүний санал авч шилдгээр шалгарсан. Хорват хагас хамгаалагч Лука Модрич өнгөрч буй 2018 онд шигшээ багийнхаа хамтаар ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж, Реал Мадрид клубын хамт Аваргуудын лигт дөрөв дэх удаагаа түрүүлсэн юм.

"Алтан бөмбөг" шагналын шилдэг 10 оролцогчийг танилцуулья:

1.      Л.Модрич (Хорват, Реал Мадрид клуб) – 753 оноо

2.      К.Роналдо (Португал, Реал Мадрид болон Ювентус клуб) – 478 оноо

3.      А.Гризманн (Франц, Атлетико Мадрид клуб) – 414 оноо

4.      К.Мбаппе (Франц, ПСЖ клуб) – 347 оноо

5.      Л.Месси (Аргентин, Барселона клуб) – 280 оноо

6.      М.Салах (Египет, Ливерпүүл клуб) – 188 оноо

7.      Р.Варан (Франц, Реал Мадрид клуб) – 121 оноо

8.      Э.Азар (Бельги, Челси клуб) – 119 оноо

9.      Де Бройне (Бельги, Манчестер Сити клуб) – 29 оноо

10.  Х.Кейн (Англи, Тоттенхэм Хотспур клуб) – 25 оноогоор тус тус шалгарчээ.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?