МОНГОЛЫН ФУТЗАЛЫН 20 НАСНЫ ШИГШЭЭ ХЯТАДЫН БАГИЙГ ДАХИН БУУЛГАН АВЛАА

2018-12-04  

Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдсөн Монголын залуучууд өнөөдөр БНХАУ-ын багийг 4:1-ээр хожлоо.

Багууд хэсгээс гарах боломжоо алдсан ч Азийн чансаанд нөлөөлөх, нэр төрийн төлөөх тоглолтыг хийсэн юм.

Хэдийгээр БНХАУ-ын баг тоглолтын эхний гоолыг оруулсан ч манай багаас Т.Анхбаяр хариуг нь барьж тоглолтын нэгдүгээр 1:1-ээр өндөрлөсөн.

Харин сүүлийн хагаст Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлагч Э.Бат-Оргил хоёр гоол оруулсан бол П.Билэгжаргал өөрийн нэрийг нэг удаа Буянт-Ухаа спортын ордонд зарлуулж манай шигшээ 4:1-ээр хожлоо.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай 20 хүртэлх насны шигшээ багийнхан хэдий хэсгээ тэргүүлээгүй ч 1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ын багийг буулган авч, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Dash:Дараагийн шатанд шалгарах нь гол болохоос хэнийг хожих хэнд хожигдох нь юуны хамаа...Зорилгоо биелүүлж чадаагүй байхад амжилттай нтр гээд яахав. 2018-12-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?