Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдсөн Монголын залуучууд өнөөдөр БНХАУ-ын багийг 4:1-ээр хожлоо.
Багууд хэсгээс гарах боломжоо алдсан ч Азийн чансаанд нөлөөлөх, нэр төрийн төлөөх тоглолтыг хийсэн юм.
Хэдийгээр БНХАУ-ын баг тоглолтын эхний гоолыг оруулсан ч манай багаас Т.Анхбаяр хариуг нь барьж тоглолтын нэгдүгээр 1:1-ээр өндөрлөсөн.
Харин сүүлийн хагаст Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлагч Э.Бат-Оргил хоёр гоол оруулсан бол П.Билэгжаргал өөрийн нэрийг нэг удаа Буянт-Ухаа спортын ордонд зарлуулж манай шигшээ 4:1-ээр хожлоо.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай 20 хүртэлх насны шигшээ багийнхан хэдий хэсгээ тэргүүлээгүй ч 1.4 тэрбум хүн амтай БНХАУ-ын багийг буулган авч, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
О.ДАШ