ХЭНТИЙ АЙМАГ ҮНДЭСНИЙ ЛИГИЙН ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

2018-12-05  

МҮЭСТ ордонд MNBA үндэсний лигийн сонирхолтой нэгэн тоглолт Баянхонгор Мазаалай болон Хэнтий аймгийн багуудын хооронд боллоо. Баянхонгор аймаг энэ тоглолтыг легионер тоглогч Бен Килийг эгнээндээ нэгтгэсэн гэсэн мэдээтэй эхлүүлсэн.Тоглолтын эхний үеийн дунд хэсгээс Хэнтий аймаг онооны илүүтэй явсаар гуравдугаарр үе дууссан юм. Гэхдээ шийдвэрлэх үед Баянхонгор баг сэргэж оноог тэнцүүлж чадсан юм. Улмаар сүүлийн минутууд онооны ойролцоо явсаар эцсийн мөчид 85-82 ердөө гурван онооны зөрүүтэй Хэнтий аймаг хожлоо. Ингэснээр тэд улирлын эхний хожлоо авсан бол Мазаалай баг хоёр хожигдоод байна. Тус тоглолтод Н.Шижирбат 23 оноо 9 самбар 4 оновчтой дамжуулалт өгч байгаа тэргүүлсэн. Мөн М.Хосбаяр 15 оноо, 10 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч трипл даблд дөхсөн үзүүлэлттэй байжээ. Харин эсрэг багаас Э.Ариунболд 23 оноогоор багаа тэргүүллээ..

ХОВД ШОНХОРУУД ДАРААЛСАН ХОЖИЛ АВЛАА

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн ээлжит тоглолт Сүхбаатар Альянс тех болон Ховд Шонхорууд багуудын хооронд боллоо. Өрсөлдөөнтэй тоглолт байх болно гэж ихэнх хүмүүс таамаг дэвшүүлж байв. Гэхдээ Шонхорууд сайн байгаа гэдгээ нотолж 112-78-аар илүүрхлээ. Тус тоглолтод бөмбөг алдалтаас 27 оноог авч, хурдан довтолгоогоор 46 оноог авч эсрэг багтаа 23 оноог алджээ. Энэ тоглолтод Э.Дөлгөөн 21 оноо, 12 самбар авч дабл дабл, Ц.Отгонжаргал 17 оноо авсан байна. Энэ тоглолтод Э.Дөлгөөн 21 оноо, 12 самбар авч Ц.Отгонжаргал 17 оноо авсан байна. Сүхбаатар Альянс Тех багаас Б.Батзолбоо 22 оноо, 10 самбар авч сайн тоглолтоо гаргасан ч багаараа жигд байж чадаагүй юм. Ийнхүү Шонхорууд сүүлийн хоёр тоглолтондоо хожсноор 2-1 гэсэн амжилттай болсон юм.

 

 

О.ДАШ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?