КИПЧОГЕГ ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ

2018-12-05  

Хөнгөн атлетикийн оны шилдэг тамирчнаар Кенийн марафон гүйлтийн тамирчин Элиуд Кипчоге шалгарчээ. Монакод болж буй Олон улсын хөнгөн атлетикийн шагнал гардуулах ёслолын үеэр түүнд тус шагналыг гардуулсан байна.

Өнгөрсөн есдүгээр сарын 16-нд болсон Берлиний марафон гүйлтийн тэмцээнд тэрбээр замыг 2:1:39 секундын амжилт үзүүлж дээд амжилт тогтоосон байна. Өмнөх дээд амжилтыг тэрбээр 1:18 секундын хугацаагаар шинэчлэн тогтоосон юм.

1500 метрийн зайн гүйлтийн төрөлд Кенийн тамирчин Тимоти Черут, 800 метрийн гүйлтийн төрөлд Эммануэль Корир, богино болон холын зайн гүйлтийн төрлүүдэд Америкийн тамирчин Кристиан Коулман, Ноа Лайлз нар, 400 метрийн саадын гүйлтийн төрөлд Катарын тамирчин Абдеррахман Самба зэрэг тамирчин мөн энэ шагналын төрөлд өрсөлдсөн байна. 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?