ХҮН АМЫН ДУНД СИНЦИТИАЛЬ, РИНОВИРУС ЗОНХИЛЖ БАЙНА

2018-12-05  

Амьсгалын замын 200 гаруй төрлийн вирус байдгаас синцитиаль вирус, риновирус давхар эргэлтэд орж өвчлүүлж байна. Риновирус нь бидний хэлж заншсанаар шуухитнаа төрлөөр илэрч гардаг байна. Энэ нь амьсгалын дээд зам буюу хамар, залгиур гуурсан хоолойг үрэвсүүлэн, хоолой өвтгөж, нармайг гэмтээдэг. Мөн риновирус нь хатгалгаа үүсгэх магадлалтайг ЭМЯ-ныхан хэлж байна.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар амбулаторийн 64350 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношлогдож нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлсэн бол өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшингөөс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар бага байгаа юм. Нийт өвчлөгсдийн 41.6 хувийг 0-1 нас, 25.4 хувийг 2-4, 13.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. 

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 3337 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн бөгөөд одоогийн байдлаар 1311 хүүхэд /1059 амьсгалын замын халдварт өвчтэй/ хэвтэн эмчлүүлж байна.  

Одоогоор ЭМЯ-ныхан хүүхдийн орны тоог нэмэхэд анхаарч нэмэлт ор дэлгэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх зэрэг зохицуулалт хийж бэлэн байдлыг хангаад байна. Мөн өрхийг эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн түргэний зөвлөгөө өгөх утсыг 24 цагаар ажиллуулж байна.

 

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?