Английн премьер лигийн 15 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.
Лигийг тэргүүлэгч “Манчестер Сити” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, 2:1-оор буулгаж авлаа. Тоглолтын 40 дэх минутад Лерой Сане гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 51 дэх минутад Риад Марез нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. Эзэн багаас 85 дахь минутад Дукуре нэр төрийн ганц гоол оруулсан байна. Ингэснээр энэ улирлын 13 дахь хожлоо авч, 41 оноотойгоор тэргүүллээ хадгалж үлдлээ
Бусад тоглолтуудын үр дүн
Борнмут 2-1 Хаддерсфилд
Брайтон 3-1 Кристал Палас
Вест Хэм 3-1 Кардифф
О.ДАШ