ОУХМ Г.ГАН-ЭРДЭНЭ ЯЛАГДЛАА

2018-12-06  

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн СТО-д үргэлжилж байна. 32 байгууллагын 140 тамирчин оролцож буй уг тэмцээн 3-9-ний хооронд үргэлжлэн явагдах юм. Энэ удаагийн УАШТ AIBA-гийн шинэ дүрмээр зохион явагдах ба эрэгтэй 8, эмэгтэй 5 жинд өрсөлдөж байна.

Шинэ дүрмийн дагуу эрэгтэй доод болон дунд жингүүд ширүүн өрсөлдөөнтэй болохоор болсон бөгөөд 49 кг, 52 кг-ын тамирчид нэг жинд тулалдана. Мөн 60 кг байхгүй болсон учраас тус жингийн шилдгүүд жин өгсчээ. Тухайлбал Азийн наадмын аварга Э.Цэндбаатар өгссөн бол 64 кг-д өрсөлддөг дэд аварга Б.Чинзориг нар нэг жинд өрсөлдөхөөр болсон байна. Эмэгтэй боксчдоос ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг УАШТ-ийг өнжихөөр болжээ. Ихэнх тамирчид олимпод орох мөн шигшээ багт багтах хүсэлтэй байгаа учир жингээ зөв сонгож, ширүүн өрсөлдөөн үзүүлэхийн төлөө гал гарсан тулаануудыг хийж байна. Өчигдөр л гэхэд олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт учраа таарсан Ховдын залуу тамирчинд 3:2 харьцаагаар ялагджээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
р:олимпоос хасагдаж байгаа шүү 2018-12-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?