MAS-WRESTLING-ИЙН ДАШТ-ЭЭС Т.ОЮУН-ЭРДЭНЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-12-06  

Mas-wrestling-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Якутск хотноо болж, эмэгтэйчүүдийн 65 кг-д Монгол улсын тамирчин Төмөрбаатарын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд 48 орны 200 гаруй тамирчин хүчээ сорин өрсөлдсөн байна.

Нуруу болон гарын хүчээр өрсөлддөг уг төрлийн ДАШТ анх 2014 онд болсон бөгөөд анхны тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль авч байсан юм.

Mas-wrestling нь Якут үндэсний спорт бөгөөд модон савааг харилцан таталцаж, дийлсэн нь ялдаг.

Өнөөдөр дэлхийн 50 гаруй оронд хурдацтай хөгжиж байна. 2019 онд mas-wrestling-гийн өсвөр үеийн олон улсын тэмцээн манай улсад зохион байгуулахаар товложээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?