БӨӨРНИЙ ЧУЛУУ ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ ?

2018-12-07  

Шээсний найрлаганд уусах, уусахгүй олон төрлийн химийн найрлага бүхий элементүүд байдаг.

Бөөрний үйл ажиллагаа химийн олон элементүүдийг урвалд оруулж уусгаж, саармагжуулж хорийг цуснаас шүүдгээрээ онцлог.

Бөөрний үйл ажиллагааны сулралаас, хүнд металлын тунаралт, эрдсийн алдагдлаас бөөрний чулуу үүсэх нөхцөл бүрддэг. Эхлээд элсэрхэг тунадасжилт ялгарч өтгөрнө. Бөөр цусыг цэвэрлэж шээсээр ялгарах хүчиллэг орчин шээс дамжуулах замыг түлэх, сорвижуулснаар эрдсийн тунадасжилт, давсан талст үүсэх, хүчиллэг орчны үрэлдсэн олон найрлага бүхий чулуу бүрэлдэнэ.

 

Судалгаагаар янз бүрийн чулуу үүсэх нь бөөрний бүтэц, үйл ажиллагаа тухайн хүний амьдарч байгаа орчин газар зүйн байрлалаас ихээхэн хамаарна. Мөн хүний хоол хүнснээс ихээхэн шалтгаална. Мах, давсны хэрэглээ ихтэй хүмүүст бөөрний чулуужилт их байдаг.

Азийн орнуудын хүн амын дунд бөөрний чулуу үүсэх хүн амын 1-5%, европод 5-10%, АНУ-д 13%, Саудын Аравт маш их Европын үзүүлэлтээс 50% илүү байдаг.

Бөөрний чулуу үүсэх нэг шалтгаан генийн өөрчлөлтөөс хамаарна. Судалгаагаар генетикийн шалтгаанаар бөөрний чулуу үүсэлт дэлхийд гол байр суурийг эзэлдэг байна.

Хүйсийг тохиолдлоор авч үзэхэд 30-40 насны эрэгтэй хүнд 10-12%, 50-65 насны эмэгтэй хүнд 5%, тохиолддог байна. Ихэнхдээ шээс бэлгийн замын чулуунаас бөөрний чулуу 25% илүү их тул, чулууг бутлах, авах мэс ажилбар хийх тохиолдол их байдаг.

Бөөрний чулуутай хүнд илрэх шинж тэмдэг

Бөөрний чулуутай хүн ихэнх тохиолдолд өвдөлтийн болон эмнэлзүйн шинж илэрддэггүй. Энэ голдуу бөөрний элсэрхэг чулуу шээсээр угаагдан гардаг. Бага зэргийн талстад чулуу шээлүүрээр гарахдаа чөлөөтэй байх тул зовиургүй байдаг. Харин шээсний шинжилгээнд элсэрхэг жижиг чулуу ялгарч байгаа нь илэрдэг. Хэмжээ томтой талстат чулуунууд шээлүүрт тээглэснээс маш их хүчтэй өвдөлт өгдөг.

  • Гэнэт хүчтэй өвдөлт өгч нуруу цавьруу дамжиж өвддөг.
  • Шээсний замыг гэмтээснээр шээс цустай гардаг.
  • Бие чилээрхэж, огиулах, цусны даралт унах, өвдөлт улам хүчтэй болно.
  • Шээсний замын халдвар эхэлж халуурах, чулуу доошилж чадахгүй түгжирч эхэлнэ.

Бөөрний чулуу дахин үүсэх хугацааг үзүүлбэл:

15% нь жил болгон

40% нь 3 жилийн дотор

50% нь 10 жилийн дотор үүсдэг байна.

Зарим нэг өвчтөнд бөөрний чулуу үүсээд гадагшлаад зовиургүй байж болох ч ихэнх тохиолдолд бөөрний үйл ажиллагааг сулруулж, шээсний ялгаралт муудах, шинж илэрдэг тул нарийн шинжилгээ хийлгэж урологийн эмчээс зөвлөгөө авч мэс засал хийлгэх шаардлагатай.

Элсэрхэг бөөр

Хааяа шээсээр элсэрхэг тунадас ялгарч байдаг. Энэ бол бөөр чулуужих эхлэл юм. Тийм учраас элс, чулуу үүсгээд байгаа шалтгааныг сайтар тодруулах хэрэгтэй. Хоол хүнсний дэглэм барих, өвдөлт өвчний эхлэлийн шинжийг сайтар тэмдэглэж эмчийн хяналтанд орох шаардлагатай.

 

 
 
Б.БАТ-ОРГИЛ  /ДЭМБ-ЫН ХАТ-ИЙН МЕНЕЖЕР, ХҮНИЙ ИХ ЭМЧ./
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Dr Daniel:Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 до****. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: apollohospitals1000@gmail.com Whatsapp: ------ +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL 2023-07-21
DR. ADITY:Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00 2025-01-25
Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 до****) худалдаж авсан Энэт:Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00 2025-02-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?