Н.ТӨГСЦОГТ ИРЭХ САРЫН 26-НД ТУЛАЛДАНА

2018-12-08  

Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ний мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд арван тулаан хийгээд байгаа билээ. Тэрбээр 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсноо албайн ёсоор зарлалаа. Хоёр боксчин ирэх 2019 оны нэгдүгээр сарын 26-д АНУ-ын Нью-Йоркийн Бруклин дэх “Barclays Center”-т болохоор болсон байна.

Мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж ялагдалгүй яваа “Кing Tug” Н.Төгсцогт хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Колумбын боксчин, “Дайчин” хочит Оскар Эскандоныг ялсан юм. Энэхүү тулааныг “Premier boxing championship” сарын онцлох тулаанаар нэрлэж байсан юм.

Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч болох Доминиканы Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн К.Самбраног ялан дэлхийн аварга болсон ч Пуэрто Рикагийн Х.Рохастай тулаан хийгээгүйн улмаас бүсээ алдсан юм.

Манай тамирчин 2009 онд 17 насандаа сонирхогчдын боксын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн юм. Мөн “Лондон 2012” олимпийн наадамд мөн мөнгөн медалийн эзэн болсноос хойш мэргэжлийн бокст хүч сорих болсон билээ.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?