МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД БОСС МОУРИНОГООС УДАХГҮЙ САЛНА

2018-12-08  

Манчестер сүүлийн жилүүдэд өөдлөхөө больсон. Премьер Лигт эхний дөрөвт багтаж чадахаа больсон. Хамгийн гол нь тоглолтын агуулга тун тааруу. Английн топ багийн хэмжээнд тоглолтыг үзүүлж чадахгүй удаж буй учир түүнийг халах солих асуудал яригдаад удаж буй. Дараагийн ерөнхий сайдаа олоогүй учир У.Хүрэлсүхийг огцруулаагүй гэж Ц.Элбэгдорж хэлсний адил Моуриногийн байрын эзлэх хүнийг хараахан олоогүй байна. Түүний оронд Реалын дасгалжуулагч Зиданы нэр сонсогдох нь их болсон. Энэ сард уулзалдаж гэрээ хэлэлцээрээ ярилцах болсон тухай мэдээлэл ч цацагдах болсон.

Арсеналд мөн л хожигдох шахсан, талбайдаа. Арай чүү 2:2-оор тэнцэж, оноогоо хувааж халаасалсан. Түүнд фэнүүд нь таагүй хандаж, " Зайл Моурино" гэсэн плакатыг цэнгэлдэх хүрээлэндээ байрлуулсан байлаа.

Погва. Франц эр, дэлхийн аварга. Дэлхийн хэмжээний тоглогч Погва дасгалжуулагч Моурино хоёрын харьцаа муудаад бүтэн 10 сарыг үдэж буй. Погва арга барахдаа Итали, Испанийн Лигт тоглох зөвшөөрөл өгсөн ч, багийн зөвшөөрлөө авч чадалгүй өдийг хүрсэн. -Бидний харьцаа даамжирсан. Бүр багийн уур амьсгалд нөлөөлж эхэллээ. Үүнд цэг тавих ёстой гэж Толь сонинд Погва ярилцлага өгсөн. Харин Моурино, - Тэр дэлхийн хэмжээний тоглогч юм бол тэр классаа үзүүлэл дээ. Бөмбөгөө ч олигтойхон авч явж чадахгүй дандаа л алдаж, түүнээс нь болж гоол алдсан, хожигдсон тохиолдол олон гэж Моурино эсэргүүцэж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?