ЧЕЛСИ 2:0 МАНЧЕСТЕР СИТИ

2018-12-10  

Өнгөрсөн улиралд Манчестер Сити багийн нэг ч ялагдалгүй цувралыг Ливерпүүл зогсоосон бол энэ жил Челси тэр үүргийг гүйцэтгэлээ.

Тэд талбайдаа Манчестер Ситиг хүлээн авч 2:0-ээр ялалт байгууллаа. Тэгснээрээ Премьер Лигийн аваргын төлөө өрсөлдөх боломжоо хадгалж үлдлээ. Ингэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд хэлж байна.

Харин Челсигийн дасгалжуулагч Сарри,- Биднийг аз түшсэн. Эхний үед бид гоол алдах байсан. Азаар тэр гоолууд хаалгыг минь тойрсон. Тэгэхээр нэгдүгээр үед биднийг азын тэнгэр ивээсэн. Хоёрдугаар үе бол сайн тоглолт үзүүлсэн үе болсон. Түүний үр дүнд ч 2 гоолыг өрсөлдөгчийн хаалганд шигтгэсэн. Энэ хожил бол биднийг аварга болно гэдгийн илрэл огт биш. Бид энэ улиралд аварга болох боломжгүй. Яагаад гэвэл баг маань өөрөө маш олон сул талтай болсон. Ганц хожлоор, ганц тоглолтоор энэ бүхнийг нөхөж чадахгүй. Ямар ч гэсэн Манчестер Сити багийг талбай дээрээ хожсондоо сэтгэл өндөр байна. Манчестер Сити бол Европ тивийн том, хүчирхэг баг болж нэгэнт чадсан гэж Сарри хэллээ.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?