ЭВЕРТОН ЭЦСИЙН МӨЧИД ТЭНЦЛЭЭ

2018-12-11  

Английн премьер лигийн 16 дугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө Эвертон болж Уотфорд багуудын хооронд явагдлаа.

Өнгөрсөн тойрогт дербидээ харамсалтай ялагдал хүлээсэн Мерсисайдын цэнхэрүүд энэ удаа ч хүнд тоглолт хийж эцсийн мөчид нэг оноо халааслалаа.

Тоглолтын эхний гоолыг Бразил довтлогч Ричарлисон оруулж Эвертонд тэргүүлэл авчирсан.

Харин шийдвэрлэх хоёрдугаар үед тоглолтын уур амьсгал Уатфордын талд бүрэн шилжсэн. 63 дахь минутад Симус Колмен өөрийнхөө голын хаалганд гоолдож багаа хөөдсөн. Үүнээс ердөө хоёрхон минутын дараа Декоре хаалганы торыг дотор талаас нь хөдөлгөж Эвертоныг нуман тулгуурт орлуусан юм. Тоглолтын үндсэн цаг 2:1-ээр өндөрлөсөн ч нэмэлт цагт  Лукас Дине гоол оруулж багтаа нэг оноо авчирсан юм.

Эвертон 24 оноотой хүснэгтийн долдугаарт бичигдэж байгаа бол Уатфорд 21 оноотой арванхоёрдугаарт бичигдэж байна. 

 

 

О.ДАШ 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?