СЭЛЭНГЭ АЙМАГ ХОЁР ДАХЬ ХОЖЛОО АВЛАА

2018-12-11  

MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн гурван тоглолт  даваа гарагт   болж өндөрлөлөө.  Энэ өдрийн эхний  тоглолт Сэлэнгэ Таван Хан болон Говь-Алтай Угалзууд багуудын хооронд болсон юм. Тоглолтын эхнээс Угалзууд баг бага зэрэг онооны давамгай тоглож байлаа. Улмаар эхний хагас Говь-Алтай аймгийн давамгайлалтай өндөрлөсөн юм. Гэсэн  ч гуравдугаар үеэс эхлэн Т.Цогбадрах, Б.Золбаяр нарын залуу тоглогчид сайн тоглолтоо гаргаж эхэлснээр Сэлэнгэ аймгийн довтолгоо сэргэж ирсэн. Ингээд тэд онооны илүү болж тоглолтын байдлыг өөрчилсөн. Харин эсрэг багаас Ш.Азжаргал довтолгоонд санаачлагатай байсан баг төдийлөн сэргэж чадахгүй явсаар 89-73-аар Сэлэнгэ аймаг улирлын хоёр дахь хожлоо авлаа.

Багануур баг өнгөтэй байна

Үндэсний лигийн дэд хэсэгт эхний ялалтаа итгэл төгс авсан Багануур баг энэ удаад Баян-Өлгий Таван Богдын Бүргэдүүд багтаа учраа таарч тоглосон юм. Тоглолтын эхний үед Багануур багаас А.Бямбадорж довтолгоонд сайн байж тэр тусмаа алсын зайн шидэлтүүдээ цагирагт унагааж байлаа. Гэхдээ нөгөө талд чадварлаг, адтай холбогч А.Серикжан багаа манлайлж оноог ойрхон явуулсаар хоёрдугаар үетэй золгосон юм.  Харин хоёрдугаар үед Н.Ганбаатар будагтай талбайд дайчин тоглож багийнхаа оноог явуулж байсан бол н.Насанжаргал багийнхаа найруулан тоглолтыг сайн хийлээ. Ингээд эхний хагас  дуусахад Багануур баг 16 онооны давуутай  болсон юм. Улмаар хоёрдугаар хагаст оноо ойртож чадахгүй явсаар тоглолтод Багануур баг 94-69-өөр хожлоо. Тус тоглолтод Н.Ганбаатар 22 оноо, 6 самбар авч сайн тоглолтыг үзүүлсэн бол эсрэг талаас А.Серикжан 19 оноог авч багаа тэргүүллээ.

 

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?