-Хэсэгтээ бид 3-д, Наполи 1-д бичигдэж буй. Гэхдээ энэ бол манай хоёр багийн хэн хэнд нь тус болохгүй. Учир нь бид хэсгийнхээ сүүлчийн тоглолтыг өөр хоорондоо хийх болно. Бид эцсээ хүртэл үзэлгүй явж ирсэн алдаагаа ухамсарлаж, түүнийгээ зассан. Наполи бол сайн баг. Хэрэгтэй байсан жижигхэн өөрчлөлтийг нь Анчелотти хийж чадсан. Гэхдээ бид бас сайн байгаа. Салах формондоо орсон нь маш чухал. Мане болон бусад нь ч бас сайжирсан. Энэ бол том тоглолт, маш том тоглолт. Хөлбөмбөг гэж юу байдаг юм бэ? гэдгийг Улаан чөтгөрүүд үзүүлэх болно. Ингэж багийн дасгалжуулагч Юрген Клопп мэдэгдлээ.
"С" хэсгээс Неймар, Мбаппе тэргүүтэй Парис Сан Жермен баг гарах нь нэгэнт тодорхой болсон. Харин Ливерпүүл 2 болон түүнээс дээш гоолын зөрүүтэйгээр Наполиг талбай дээрээ буулгаж чадвал энэ хэсгээс шалгарах 2 дахь баг болно. Анчелоттигийн хувьд хамгаалагчийг бэхжүүлж, контратак хийх тактик баримтлах нь ойлгомжтой. Тэд өнөө шөнө учирна.
Н.САЙНБИЛЭГ