Ц.ОТГОНДАЛАЙ АЗИЙН АВАРГА БОЛОВ

2018-12-11  

Ази тивийн Пауэрлифтингийн холбоо, Монголын нэгдсэн Пауэрлифтингийн холбоо хамтран Монгол улсад анх удаа Ази тивийн классик ангиллын Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд 15 гаруй орны 230 гаруй баг тамирчид хүч тамираа сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Пауэрлифтингийн Ази тивийн аварга Ц.Отгондалай +93 килограммын жингийн ангилалд түрүүлж Аи тивийн хошой аварга боллоо.

Тэрээр суулт 265 кг шахалт 207,5 кг, таталт 230 кг өргөж алтан медаль хүртсэний зэрэгцээ нийлбэр дүнгээр түрүүлсэн Монголын анхны тамирчин болжээ.

Ц.Отгондалай өнгөрсөн онд Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний -93 кг жинд түрүүлж "Ази тивийн аварга" болсон бөгөөд энэ жил амжилтаа ийнхүү баталж шилдэг тамирчин болохоо харуулжээ.

 

 

О.ДАШ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?