-Барсагийн гарааны 11 тоглогчид Суарезийг оруулаагүй байна. Тэглээ гээд Барса сул болохгүй. Месси гарна. Бас өөр өөр олон сайн тоглогчтой. Тэд Ноу Камп-даа хожих гэж л гарч ирнэ. Харин нөгөө талд Интер талбай дээрээ тоглоно. Тэд бас хожих магадлал өндөр. Бидний оноо тэнцүү. Тиймээс дараагийн шатанд шалгарах олж авах нь Интерд илүү дөт харагдаж байж магад. Тиймээс энэ удаагийн тоглолт онцгой байх болно. Хувь заяа бидний гарт. Бид Барсаг талбай дээр нь хожиж чадвал Аваргуудын Лигийн хасагдах шатны тоглолтонд эрхээ авч үлдэнэ. Тоглолт амаргүй гэдгийг ухаарч байна. Гэхдээ л бид хожил байгуулахын төлөө Ноу Камп цэнгэлдэх хүрээлэнг зорьж байна. Ингэж Тоттенхемийн дасгалжуулагч Поччеттино онцоллоо.
"В" хэсгээс Барса гарах нь тодорхой болсон учраас Суарез нарын зарим тоглогчдоо амрааж буй. Харин Тоттенхем хэсгийнхээ 2-т бичигдэж буй ч Интер талбай дээрээ хожил авбал тэдний дээр бичигдэх магадлалтай. Тиймээс Барсаг хожих хүндхэн даалгавар өвөртлөн Испанийг зорьж буй.