Н.ГАНБААТАР, А.ЦАЦАБШИР НАР БАРИЛДАХ ЭРХЭЭ ХОЁР ЖИЛЭЭР ХАСУУЛЖ Б.ЭРДЭНЭХҮҮ УЛСЫН НАЧИН БОЛОХ НЬ

2018-12-12  

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн допингийн  шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцсон байна.

Улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм.

Мөн шинээр улсын начин цол хүртсэн Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасчээ.

Эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор тогтсон байна.

Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Ийнхүү Баянхонгороос өнөө жил гурав дахь улсын цолтон төрөхөд ойрхон боллоо. Шинээр Н.Золбоо харцага, Д.Цэрэнтогтох начин цол хүртсэн билээ. 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zoch:MASH ZUV. HUDULMURLUSUN HUN AVAH ESSTOI 2018-12-12
УУГАНБАЯР:хайран нэр төр. яах гэж хэрэглэдэг байна вэ ???!!! 2018-12-12
zochin:Erdenehkvv shinjilgee ogoogui baij yagad tsol avna gej 2018-12-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?