Клопп хэлсэндээ хүрлээ. Бид хөлбөмбөгийн гайхамшигийг үзүүлнэ гэж хэлснээ биелүүллээ. Олон гоолын боломжийг алдсан ч 1:0-ээр хожсон нь дараагийн шатанд шалгарахад хангалттай байлаа. Эхний үеийн 34 дэх минутанд Мо.Салах хувь тоглогчийн ур чадварыг үзүүлэн Наполийн хаалганд хожлын цорын ганц гоолыг шигтгэлээ. Гэхдээ 2-р үе бол Ливерпүүлийн довтолгоо улам ширүүссэн, гоолын олон боломжийг бий болгосон үе байлаа. Мане 2-ч гоолын боломжийг алдсан бол Наполийн хаалгач сайн гэдгээ бусад тохиолдолд харууллаа. Хожлын үр дүнд оноо тэнцэж, бөмбөгний зөрүүгээр Ливерпүүл шилдэг 16 багт шалгарлаа. Одоо тэд сугалаа хүлээж, өрсөлдөгчөө сонгоно.
"В" хэсэгт Тоттенхем маш хүнд давааг амжилттай давлаа. Тэд Ноу Камп цэнгэлдэх хүрээлэнд зочилж, ялагдашгүй Барселона багаас хэрэгтэй байсан 1 оноогоо салгаснаар Аваргуудын Лигийн тоглолтыг үргэлжлүүлэх Английн 3 дахь баг боллоо. Аз болоход Интер талбай дээрээ Голландын Эйндховен багтай тэнцсэнээр Тоттеннемд ийм боломж нээгдлээ.