Английн бүх хэвлэл багуудынхаа талаар дуу алдан бичиж байна. -Мо.Салахын гоол, Алиссоны сүүлчийн минутанд хаалгаа хамгаалсан хоёр бол биднийг 16-д авч гарсан. Алиссоныг ийм сайн хаалгач гэдгийг өмнө нь мэдсэн бол би түүний төлөө хоёр дахин их мөнгө төлөх байсан. Салахын гоол бол гайхамшиг. Ингэж Клопп хэлснийг Английн хэвлэл цуурай мэт дамжуулж байна. Мөн багийн хамгаалалтын гол тулгуур Ван Дикийн талаар Клопп дуугүй байж чадсангүй. Тэр бол нэвтэршгүй хана төдийгүй, зохион байгуулагч машин гэж нэрлэлээ.
Н.САЙНБИЛЭГ