ӨВӨРХАНГАЙН БАГ НЭМЭЛТ ЦАГТ ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

2018-12-13  

МҮЭСТО-нд 21 аймгийн MNBA Үндэсний лигийн эхний тойргийн тоглолтууд болж байна. Өчигдөр орой гайхалтай хоёр тоглолт болж өндөрлөсөн байна. Бүх тоглолтууд эцсийн мөчид шийдэгдэж, сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлжээ.

Эхний тоглолт Өвөрхангай Тэнүүн-Өлзий болон Хэнтий аймгийн багуудын хооронд болсон юм. Тоглолтын эхнээс л Өвөрхангай Тэнүүн-Өлзий багийн төвийн тоглогч ОУХМ Д.Дэлгэрням гайхалтай тоглолтыг үзүүлж баг нь ч эхний хагасыг оноогоор илүү дуусгаж чадсан юм. Гэхдээ ямар ч багт амархан бууж өгдөггүй Хэнтий аймаг шийдвэрлэх мөчүүдэд гайхалтай байж үндсэн цагт  92-92 дээр оноог  тэнцүүлж чадсан. Ингээд нэмэлт үеийн эцсийн мөчид 104-103 харьцаатай Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг хожлоо. Хэнтий сүүлийн хоёр тоглолтондоо хүчтэй өрсөлдөгч Өвөрхангай болон Ховд багуудтай нэмэлт үе сунгасан ч хоёуланд нь ялагдлаа. Энэ тоглолтод  ОУХМ Д.Дэлгэрням 33 оноо, 10 самбар авч багаа манлайлсан бол эсрэг багаас Н.Шижирбат мөн 33 оноог авч гайхалтай тоглолтыг үзүүлжээ.

Дайчид дөрөв дэх ялалтаа авлаа

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн үзүүштэй нэгэн тоглолт Тордайн Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид болон Занаагийн Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс-Тех багуудын хооронд боллоо. Тоглолтын эхлэлийг Сүхбаатар аймаг гайхалтай хийж эхний зургаан минутад ердөө 5 оноог эсрэг багтаа алдсан юм. Ингээд эхний үе 29-19 харьцаатай өндөрлөсөн бол эхний хагас 50-34 харьцаатай Сүхбаатар Альянс Тех багийн илүүрхэл дор өндөрлөв. Энэ хугацаанд Дайчдын холын зайн шидэлтүүд болж өгөхгүй явсаар байсан. Гэхдээ хоёрдугаар үед дүр зураг өөрчлөгдөж оноо бага багаар ойртсоор дөрөвдүгээр үе эхлэхэд оноо тав болж ойртсон. Дайчид оноо дутуу явахад О.Энхбаатар будагтай талбайд сайн тоглолтоо гаргаж байсан бөгөөд шийдвэрлэхэд үед оноо илүү гарахад чухал нөлөөг үзүүлсэн юм. Сүхбаатар багийн хувьд дөрөвдүгээр эхлээд л төвийн тоглогч С.Эрдэнэдалай зургаан алдаатай болж тоглолтыг чөлөөлсөн нь хожигдох гол шалтгаануудын нэг байсан юм. Ингээд ОУХМ Ц.Азбаяр хэрэгтэй үед дараалсан таван оноог авсан нь тоглолтыг аваргуудын талд эргүүлж 91-84 харьцаатай Архангай Алтан Дорнодын Дайчид  баг хожлоо. Тус тоглолтод О.Энхбаатар 33 оноо, 16 авч гайхалтай тоглосон бол Сүхбаатар аймаг багаараа жигд тоглолтыг үзүүлжээ.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?