ШИНЭ АРСЛАНГУУДЫН ТОЙРГЫН БАРИЛДААН БОЛНО

2018-12-13  

Энэ 2018 онд 21 аймаг, Багануур, Налайх дүүрэг болон бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн аймаг, цэргийн арслан болон хурц арслангуудын тойргийн барилдаан 12 дугаар сарын 15-нд буюу ирэх бямба гарагт Спортын төв ордонд болно.

Бөх сонирхогч, үзэгч олны талархлыг хүлээж байгаа тус барилдаанд аймгийн арслан Ц.Ганбат /Архангай аймгийн наадмын түрүү бөх/,  Т.Ерболат /Баян-Өлгий/,  М.Батцэнгэл /Баянхонгор/, Э.Сумьяабат /Булган/, Д.Эрдэнэтулга /Говь-Алтай/, М.Бямбадорж /Говьсүмбэр/, С.Очирбат /Дархан-Уул/, Б.Баатархүү /Дорноговь/, Б.Батдорж /Дорнод/, Э.Ариунбуян /Дундговь/, П.Өсөхбаатар /Завхан/,Э.Ууганбаяр /Төв/, Б.Зоригтбаатар /Орхон/, О.Наранбаатар /Өвөрхангай/, Б.Амгаланбаатар /Өмнөговь/, Н.Өсөхбаяр /Сүхбаатар/, Б.Орхонбаяр /Сэлэнгэ/, Ж.Ням-Эрдэнэ /Увс/, Г.Хишигбат /Ховд/, Э.Баасанжав /Хөвсгөл/, Д.Аззаяа /Хэнтий/, Г.Өсөхбаяр /Багануур/, Б.Түмэндэмбэрэл /Налайх/ нарын арслангууд болон Цэргийн арслан Г.Жамбалдорж  гэсэн 24 аймгийн шинэхэн арслангууд хүчээ сорин барилдана.

Сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс энэхүү барилдааныг зохион байгуулна. Цаашдаа энэхүү аймгийн арслангуудын тойргийн барилдааныг жил бүр уламжлан зохион байгуулж байхаар болжээ.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?