2018 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Үндэсний шигшээ баг болон “Улаанбаатар сити” клубийн зүүн жигүүрийн хамгаалагч Норжмоогийн Цэдэнбал тодорлоо.
Н.Цэдэнбал Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатанд Гуамын багийн хаалганд тэмцээний гоол оруулж түүхэнд нэрээ үлдээсэн юм.
Тэрбээр үндэсний шигшээ багийн төлөө нийт арван тоглолтод оролцож хоёр гоол, дөрвөн гоолын дамжуулалт өгсөн юм. Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубийн хамтаар улирлын эхэнд “Супер цом”-ын аварга болж, “МХБХ-ны” цомын тэмцээнд аман хүзүүдсэн билээ. Клубийнхээ ахлагч төдийгүй, үндэсний шигшээ багийн салшгүй нэг хэсэг Н.Цэдэнбалд шилдгийн шагналыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар гардууллаа.
Харин 2018 оны “шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Арвис” клуб, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалагч А.Алтантуяа тодорлоо.
А.Алтантуяа “Арвис” клубийн эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн мөнгөн медаль хүртсэн юм. Мөн Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг анх удаа давсан эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалалтын гол хүн байсан юм.
Тоглогч төдийгүй өсвөрийн багийн дасгалжуулагчаар ажилладаг А.Алтантуяа “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн шагналыг хоёр дахиа хүртэж буй нь энэ юм.
О.ДАШ