МОНГОЛЫН БАГ ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ

2018-12-14  

Тайланд улсын Бурирам хотод Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан “4 Nations Tournament 2018” тэмцээн арванхоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд боллоо.

Ики Ёжи дасгалжуулагчтай Монгол Улсын 15 хүртэлх насны охидын шигшээ баг энэхүү тэмцээнд оролцож, сүүлийн тоглолтод Сингапурын багийг хожлоо. Япон дасгалжуулагчийн гэрээний хугацаа дуусаж байгаа учир өчигдөр /2018.12.13/ сүүлийн тоглолтоо ялалтаар өндөрлүүлжээ.

Монгол, Сингапурын тоглолт 2:0-оор өндөрлөсөн бөгөөд Ч.Солонго, Г.Энхмаргад нар гоол оруулсан байна.

Тайландын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн буюу “Бурирам Юнайтед” клубын 32 мянган хүний суудалтай “Thunder Castle” цэнгэлдэхэд Монголын баг гурван тоглолт хийж, нэг ялалт, хоёр ялагдалтайгаар тэмцээнээ дуусгалаа.

Манай охидын шигшээ баг Малта улсын шигшээ багт 3:2-оор, Тайландад 3:0-оор ялагдсан. Малтатай хийсэн тоглолтод Ч.Солонго, Б.Пүрэвдулам нар гоол оруулжээ.

Ики Ёжи дасгалжуулагчтай охидын баг өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапуртай хийж, 2:0-оор хожсоноор энэ удаагийн тэмцээнийг ялалтаар өндөрлүүллээ.

Малта 3:2 Монгол

Тайланд 2:0 Монгол

Монгол 2:0 Сингапур

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?