УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ХЕПАТИТЫН В,С ВИРУС”-ИЙН ШИНЖИЛГЭЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛААР ХИЙЖ БАЙНА

2018-12-14  

Улсын гуравдугаар төв эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар “Хепатитын в,с вирус”-ийн илрүүлэг, идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж байна. Энэхүү шинжилгээг иргэн та хийлгэх бол өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд тус шинжилгээнд орох хүсэлтийг бүртгүүлснээр хамрагдах боломжтой юм. Өөрөөр хэлбэл иргэн та эрүүл мэндийн даатгалаараа харъяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд 09-11 цагийн хооронд “Хепатитын в,с вирус”-ийн илрүүлэг, идэвхжил тодорхойлох шинжилгээг энэ он дуустал хийлгэх боломжтой юм.

Тус эмнэлгийн аппарат нь Монгол улсад хоёрхон ажиллаж байгаа өндөр түвшний орчин үеийн бүрэн автомат анализатор юм. Иргэд, үйлчлүүлэгч та бүхэн оношилгоонд хамрагдахаар ирэхдээ:

-Өрх, сумын эрүүл мэндийн төвд заавал бүртгүүлсэн байх; 

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, даатгуулсан байх;

-Иргэний үнэмлэхтэйгээ ирэх ;

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?