ШАТРЫН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2018-12-14  

Монголын шатрын холбоо энэ онд тамирчдынхаа амжилтыг харгалзаж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ онд Монголын шатарчид Гүржийн Батуми хотод зохион байгуулагдсан шатрын олимпиадад амжилттай оролцож эрэгтэй баг ангилалдаа мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ оны шилдэг эрэгтэй тамирчнаар Олон улсын мастер С.Билгүүн шалгарсан бол шилдэг эмэгтэй тамирчаар насанд хүрэгчдийн УАШТ-нд анх удаагаа түрүүлсэн гавьяат тамирчин  Их мастер Б.Мөнгөнтуул шалгарчээ.

Шилдэг дасгалжуулагчаар Хан-Алтай клубын дасгалжуулагч багш, Их мастер Д.Шаравдорж,

Шилдэг шүүгчээр ДШХ-ны шүүгч Ч.Мөнхбат, Шилдэг клубээр  Хос мастер, Чингис 

Шилдэг дэмжигч байгууллагаар Төрийн банк, "Гурвантамир" ХХК Архангай нэрлэгдсэн байна.

Шилдэг орон нутгийн салбар холбоодоор Дархан, Орхон, Архангай аймаг шалгарсан байна.

Та бүхэнд бусад шилдгүүдийг танилцуулья

 Шилдэг өсвөрийн 12 хүртэлх насны эрэгтэй тамирчин: 

  • ДШХ-ны Дэд мастер Л.Очирбат

Шилдэг өсвөрийн 12 хүртэлх насны эмэгтэй тамирчин:

  • ДШХ-ны Дэд мастер эмэгтэй Д.Мөнхзул  

Шилдэг өсвөрийн 18 хүртэлх насны эрэгтэй тамирчин:

  • Спортын мастер Ү.Агьбилэг

Шилдэг өсвөрийн 18 хүртэлх насны эмэгтэй тамирчин:

  • ДШХ-ны мастер Т.Мөнхзул нар тус тус шалгарлаа.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?