ШАКИРИ: АНГЛИЙН АВАРГЫН ЦОМЫГ ӨРГӨХИЙН ТӨЛӨӨ ЛИВЕРПҮҮЛД ИРСЭН

2018-12-17  

Швецарь тоглогч Шакири ингэж хэллээ. -Би гар хумхин, сэлгээнд суух гэж ирээгүй. Намайг зүгээр авчраагүй, Клоп. Би Байер Мюнхенд байхдаа түүний багийн эсрэг тоглодог байв. Түүний тактикийг тэр үеэс л мэднэ. Бэлтгэлдээ зуун хувь анхаарал хандуулдаг шигээ, тоглолтондоо ч зуун хувь анхаарал хандуулахыг тэр шаарддаг. Бүх боломжоо шавх гэдэг. Намайг шавхах гэж л авчирсан. Тиймээс би гараа, сэлгээний алинд ч гарсан хувь нэмэр оруулах ёстой.

Байен Мюнхенд тоглож байхаас Юрген Клопыг мэдэх болсон. Түүний тактикийг сайн мэдэх болсон учир харилцан ойлголцоход хялбар байсан.

Тэр Дортмундыг дасгалжуулж, Байерны гол өрсөлдөгч болгож чадсан. Би тэр үед Байер Мюнхентэй түүний эсрэг тоглодог байлаа. Эсрэг багт тоглодог хэдий ч , бие биенээ мэдэрдэг байсан. Тэр бол тамирчдаа маш сайн шахдаг. Түүнийг нь давж гарах л хэрэгтэй.

Ливерпүүл бол европын том баг.Сайн тамирчид авах, татах чадвартай баг. Би өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байна. Олон олон цом биднийг хүлээж буй. Хамгийн түрүүнд Английн Премьер Лигийн аваргын цомыг өргөхийг юунаас ч илүү хүсэж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?