ПЕП ГВАРДИОЛЛА: ЛИВЕРПҮҮЛ: МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД-ИЙН ТОГЛОЛТЫГ ҮЗНЭ

2018-12-17  

Премьер Лигийг Манчестер Сити одоохондоо тэргүүлж буй. Тэд нэг тоглолт илүү хийсэн. Одоогоор Ливерпүүл, Тоттенхемийн хамт эхний 3 байрт тэд эрэмблэгдэж буй. Өнөөдөр Арсенал, Челси, Ливерпүүл, Манчестер Юнайтед зэрэг Лигийн эхний 6-д жагсаж буй багууд 17-р тойргийн сүүлчийн тоглолтоо хийнэ. Тэднээс Ливерпүүл өөрийн талбайдаа Манчестер Юнайтедийг хүлээн авна. Оноо тэнцэх, хожигдох аваас Ливерпүүл Английн Премьер Лигт Манчестер Ситигийн ард бичигдэх болно. Хожиж байж л тэргүүллээ хадгална. -Бид аваргуудын Лигийн хэсгийн сүүлчийн тоглолтын дараа Бурнлейг 3:1-ээр хожсон. Сэргэлт авч амжаагүй ч, баг маань сайн тоглосныг тэмдэглэе. Аваргуудын Лигт өрсөлдөж буй Английн дөрвөн баг дөрвүүлээ тэмцлээ үргэлжлүүлэх болсон. Түүний адил Английн Премьер Лиг ч өрсөлдөөн ихтэй үргэлжилж байна. Өнөөдөр Ливерпүүл өөрийн талбайдаа Манчестер Юнайтедийг хүлээн авна. Энэ тоглолтыг ямарч гэсэн очиж үзнэ. Ингэж Премьер Лигийн аваргыг дараалан авах сонирхолтой Пеп Гвардиолла хэллээ.

Тун Англи топ-4 багтай байсан бол одоо топ-6 багтай болжээ. Эхний 6 байрт эрэмблэгдэж буй энэ багууд европдоо ч амжилт үзүүлж буй. Арсенал, Челси багууд Европа Лигт амжилттай тоглож буй бол үлдсэн 4 нь Аваргуудын Лигийг чимж буй.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?