АНГЛИЙН КЛАССИКОД ЛИВЕРПҮҮЛ 3:1-ЭЭР ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

2018-12-17  

Манчестер Юнайтед олигтой тоглохгүй байгаа. Тэд Английн Премьер Лигт 16 тоглож нийт 48 оноо авахаас дөнгөж 3/1 буюу 16 оноотойгоор 6-р байрт жагсаж буй. Харин Ливерпүүл ганц ч хожигдолгүй явж буй цорын ганц баг. Сайн тогловол аварга ч болох боломжтой. Тэд Английн классиког амжилттай эхлүүлж 22 дахь минутанд Мане хаалгачийн өөдөөс ганцаар гарч ирэн цээжин дээрээ бөмбөгөө тогтоон хөлний хоорондуур цохин гоолдож, багтаа тэргүүлэл авчирлаа. Харин түүнээс 12'-ийн дараа хаалгач Алиссоны алдааг ашиглан Лингаард гоолдож, оноог тэнцүүлсэн. Тэд 1:1-ээр завсарласан. Харин хоёрдугаар үе бол тэр чигтээ Ливерпүүлийн довтолгоонд дарагдсан. Дараалсан, булангийн 10 цохилт энэ зөрүүг илтгэнэ. Харин гоол оролгүй хэвээр байсан. Харин 70 дахь минутанд Кейтаг суулгаж, Шакираг оруулж ирсэн нь тун оновчтой солилцоо болсон. Шакирын 73, 81 дэх минутанд цохисон хоёр цохилт хоёул Манчестер Юнайтедийн тоглогчдоос хачир аван гоол болж хувирав. Ийнхүү Шакирын хоёр оновчтой цохилт Ливерпүүлд 3:1 гэсэн тэргүүллийг авчрав. Ийнхүү Манчестер Юнайтед хожигдсоноор Жозе Моуриног солих асуудал дахин хүчтэйгээр сөхөгдөв. Тэд сүүлийн 5 тоглолтонд ганц л хожил авсан. Харин Ливерпүүл 2013 оноос хойш талбай дээрээ хожигдож үзээгүй рекордоо үргэлжлүүлж, Премьер Лигийг дахин тэргүүлж эхлэв.

Салахад гоол оруулах боломжийг тун цөөхөн олгосон. Гэвч тэр төвд аюул зарласаар л байв.

Швейцарь эр Шакири. Тэр хэлсэндээ хүрлээ. Би зүгээр суух гэж ирээгүй. Багтаа тус хүргэх гэж, аварга болгох гэж ирсэн гэж хэлсэн үгэндээ хүрч Манчестер Юнайтедийн хаалганд хоёр гоол шигтгэлээ.

Ийнхүү Ливерпүүл 17 дахь тойргийн дараачаас 45 оноотойгоор Премьер Лигийг дахин хошуучилж эхлэв.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?