Г.УГАЛЗЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

2018-12-17  

Тайландын Чингмай хотноо энэ сарын 14-16-нд болсон бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээндд атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique+30) Монгол Улсын тамирчин Г.Угалзцэцэг алтан медаль хүртлээ. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх алтан медалиа зүүж буй нь энэ юм.

Энэхүү 10 дахь удаагийн ДАШТ-д Монголын багаас тамирчин Г.Гансаруул ДАШТ-ний мөнгөн медаль, тамирчин Х.Болорчимэг спорт, бие бялдар ангилалд, М.Мойлоо “Women’s Model bikini” төрөлд тус тус хүрэл медаль, Б.Мөнхчимэг “Women’s Model Physique up to 160 cm” ангилалд мѳнгѳн медалийн эзэн болжээ.

Ийнхүү Монголын баг тамирчид гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн эрчүүдээс спорт бие бялдар ангилалд / Men’s Sport’s Physique up to 180 cm / Ж.Баянмѳнх мөнгөн медаль, фитнесс бие бялдар ангилалд хүрэл медаль тус тус хүртэв.

Хүрэл медаль хүртсэн М.Мойлоо нь Г.Угалзцэцэгийн охин нь юм.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Г.Угалзцэцэг алтан медаль авсан юм биш үү. Тэгээд Монголын баг тамирчид 3 мөнгө, 3 хүрэл медаль авлаа гэх юм. Алтан медаль авсан юм уу үгүй юм уу. Ямар ч ойлгомжгүй юм бичсэн байна. 2018-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?