ИСПАНИЙН АКУЛУУДАД ЭЭЛТЭЙ 16-ЫН СУГАЛАА

2018-12-18  

Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй  тэмцээн аваргуудын лигийн шилдэг 16 багийннэр өнгөрсөн долоо хоногт  тодорсон.

Шалгарч үлдсэн 16  багийн сугалааны үйл ажиллагаа Даваа гаригт явагдлаа.

Аваргуудын лигийн таван удаагийн аварга Английн Ливерпүүл шилдэг наймд шалгарахын тулд Германы босоо аварга Байрн Мьюнхенийг илүүрхэх даалгавартай учирлаа. Сүүлийн үед ганган формтой байгаа Швейцарь шидтэн Жердан Шакири  хуучин багийнхаа  эсрэг     хэрхэх нь олны анхаарал татаж байна.

Энэ улиралд түрүүлэх магадлал хамгийн өндөртэйд тооцогдож буй Манчестер сити Германы өөр нэг төлөөлөл  Шальке 04 тэй тулахаар болжээ. Английн багийн хувьд “зөөлөн боорцог”  байх биз.

Харин Манчестер хотын өөр нэг баг Юнайтед хэсгийн шатанд бүтэлгүйтсэнийхээ горыг   амсаж  Францын аварга Парис сен Жермейнтэй оноолт таарчээ. Хоёр багийн хооронд гал ассан ширүүн өрсөлдөөн өрнөх биз.  

Аваргаа хамгаалан зодоглож буй Реалмадрид энэ шатанд азтай байж Голландын Эйндховенийг сугаллаа.   Эзэн хааны баг дэлхийн шилдэг Ронолдугаа арилжсан ч Эйндховеныг амархан аргалах биз. Хөлбөмбөгийн экпертүүд аваргуудын лиг дэх Испанийн багуудын ноёрхол энэ жил зогсоно гэж үзэж байгаа.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Реалтай тоглох баг чинь Эйндховен биш Аяакс шуу дээ хее, арай л хол хадуурчихсан юм биш уу 2018-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?