Б.ГАНГААМАА “МӨСНИЙ АЛТАН АЛХ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2018-12-19  

Монголын уулчдын үндэсний холбоо шилдгээ тодруулжээ. Уулчдын үндэсний холбооны шилдэг тамирчнаар Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа шалгарч “Мөсний алтан алх” шагналын эзэн болжээ.

Тэрбээр энэ жил “үхлийн оргил” гэж нэрлэддэг К2 ууланд авирарал амжилттай хийсэн билээ. Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн юм.

Түүний түүхэн дээд амжилтуудаас дурдвал:

-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/

- 2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/

-2018 он долоодугаар сарын 23 Чогори /К2-8611 м/

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?