Английн хөлбөмбөгийн премьер лигийн 18-р тойргийн эхний тоглолт Ливерпүүл болон Волверхэмптон багуудын хооронд явагдлаа.
Волверхемптоны талөбайд явагдсан тоглолтод Ливерпүүл клуб Мухамед Салах болон ван Дейк нарын гоолоор ялат байгуулсан юм. Египет довтлогч М.Салах тоглолтын 18 дахь минутад Фабиньогийн хөндлөн өгсөн дамжуулалтыг гоол болгож лигийн 10 дахь гоолоо оруулсан бол Нидерланд төвийн хамгаалагч ван Дейк премьер лигийн анхны гоолоо өөрийн нэр дээрээ бичүүлсэн юм.
Энэ тоглолтод хожил авсан Ливерпүүл клуб зочлон тоглолтынхоо наймд нь хожил авч, хоёр тэнцээд байна. Ингэснээр айлын талбай дээр хожигдолгүй цуврал нь 10-д хүрсэн байна.
Ливерпүүл клуб 18 тоглолтын дараах байдлаар 15 хожил, 3 тэнцээтэйгээр лигийн хүснэгтийг 48 оноотой тэргүүлж байна. Өнөөдөр болон маргааш премьер лигийн 18-р тойргийн бусад тоглолтууд үргэлжлэн явагдана. Лигийн дэд байранд байгаа Манчестер Сити клуб талбайдаа Кристал Паласыг хүлээн авах бол Тоттенхэм Хотспур клуб Эвертон клубийн талбайд зочлон тоглоно. Харин Челси талбайдаа Лейстер Ситиг, Арсенал талбайдаа Бөрнли клубийг хүлээн авах бол Манчестер Юнайтед клуб Кардифф Сити клубтэй тулна.