Л.ОТГОНБААТАР, М.НАНДИНЦЭЦЭГ НАР ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ

2018-12-22  

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд “Бөртэ чоно” шагнал гардуулах арга хэмжээ Соёлын төв өргөөнд болж, шилдгүүд тодорлоо.

2018 оны спортын салбарын шилдгүүдэд гардуулдаг “Бөртэ чоно” арга хэмжээнд олон номинац шинээр нэмэгджээ. Энэ жил шилдэг биеийн тамирын багш, олимпын зөвлөл, спортын холбоод болон шилдэг ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг тодруулсан юм.

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ийн мөнгөн медальт Л.Отгонбаатар, эмэгтэй тамирчнаар боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нар тодорлоо.

Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар  нар шалгарлаа.

Эмэгтэй шилдэг тамирчнаар чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Азийн наадмын алт, хүрэл медальт, буудлагын ОУХМ Г.Нандинзаяа нар амжилтаараа тэргүүлжээ.

2017 оноос эхлэн шилдгийн шилдэг тамирчинд олгож эхэлсэн шилжин явах цомын эзнээр М.Нандинцэцэг тодорсон юм. Тэрбээр спортын сэтгүүлчдээс хамгийн өндөр санал буюу 119 оноогоор энэхүү нэр хүндтэй цомын эзэн боллоо.

М.Нандинцэцэг “Бөртэ чоно” шагналд анх удаа нэр дэвшихдээ шилдгийн шилдэг болж, шилжин явах цомын эзэн болж, амжилтаараа бусдыгаа тэргүүллээ.

“БӨРТЭ ЧОНО 2018” шагналыг эздийг танилцуулья:

Олимпын зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпын зөвлөл

Арга зүйч: Ж.Даваасүрэн – ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпын зөвлөлийн арга зүйч

Сэтгүүлч: С.Шижирбат “ETV” телевизийн спортын сэтгүүлч

Клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб

Шүүгч: жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг

Менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо

Бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо

Хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо

Олимпийн бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо

Олимпийн төрөл: Гимнастик болон жүдо бөхийн холбоо

Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан

Ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан /бокс/

Залуу тамирчин: Л.Сосорбарам /жүдо бөх/

Дасгалжуулагч: Ж.Ганхуяг /буудлага/, С.Эрдэнэ-Очир /хөлбөмбөг/, А.Мэргэн /шайбтай хоккей/

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан /чөлөөт бөх/

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд “Бөртэ чоно” шагналын эрэгтэй, эмэгтэй тамирчид болон багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн санал асуулгад Монголын спортын сэтгүүлчдийн 100 гаруй сэтгүүлч саналаа өгч шилдгүүдийг тодруулсан байна.

БАГ:

·         Шайбтай хоккейн шигшээ баг “Challenge cup” тэмцээнд түрүүлсэн амжилтаараа олонхийн санал авч шилдэг багаар тодорлоо.

ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

·         Ө.Дүүрэнбаяр /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медаль/

·         Э.Цэндбаатар /бокс, Азийн наадмын аварга/

ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

·         Г.Нандинзаяа /Азийн наадмын алт, хүрэл медаль, буудлага/ – 44 оноо

·         О.Насанбурмаа /чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медаль/ – 87 оноо

ШИЛДГИЙН ШИЛДЭГ

·         Л.Отгонбаатар /жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын мөнгө, “Мастерс”-ий мөнгө/ -114 оноо

·         М.Нандинцэцэг – /боксын ДАШТ-ий хүрэл медаль/ – 119 онооогоор тус тус шилдгийн шилдэг боллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?