Английн премьер лигийн 18 дугаар ээлжит тоглолтууд өчигдөр болж өндөрлөө.
Хүснэгтийн дэд байр бичигдэж буй Манчестер сити Кристал Паласд 3:2-оор ялагдсан гол дуулиан байлаа.
City of Manchester цэнгэлдэхэд явагдсан тоглолтын 27 дахь минутад Герман хагас хамгаалагч Илька Гундоган Санегийн дамжуулалтаар гоолдож багтаа тэргүүлэл авчирсан юм. Гэвч үүнээс тавхан минутын дараа “Бүргэд”-үүдээс Жефри Шулп гоолдож тэдэнд оноо салгах боломж байгааг сануулсан. Тэд гоолын баяраа гүйцэд тэмдэглэж дуусаагүй байхад Андре Таусанд алсын цохилтоор гоёмсог гоол оруулсан. Эхний үед өөр гоол орсонгүй. Шийдвэрлэх хоёрдугаар үеийн эхэнд Лука Миливоевич торуулийн цохилтоос гоолдож Кристал Паласын тэргүүллийг баталгаажуулсан юм.
Манчестерийн багаас 85 дахь минутад Кевин Де Бруне гоол оруулсан ч тэнцүүлэхэд хангалттай цаг үлдсэнгүй. Ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын Рой Хожсоны залуус тодорсон юм. Манчестер сити улирлын хоёр дахь ялагдлаа хүлээж буй нь энэ юм. Тэд 44 оноотой дэд байрт бичигдсэн хэвээр үлдсэн бол Кристал Паласе тав дахь ялалтаа авснаар 14 дүгээрт жагсаж байна.
Энэ өдөр Манчестер хотын өөр нэг баг Юнайтед Кардифф ситигийн цэнгэлдэхэд зочилж “гоолын бороо” оруулаа. Өнгөрсөн тойрогт Ливерпүүлд хожигдсон уураа тэд Кардифф ситид гаргаж 5:1-ээр ялсан юм. Юнайтадаас Маркус Рашфорд, Андер Эрэра Антони Марсиал, Хесе Лингард нар гоол оруулжээ. Манчестер Сир Алекс Фергусоны удирдлагад байх үеэс хойш анх удаагаа өрсөлдөгчийнхөө хаалганд 5 гоол оруулж буй нь энэ юм. Сонирхуулахад тэд өнгөрсөн тойрогт ялагдсаны дараа дасгалжуулагч Жосе Моуриниог үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Энэ улиралд аваргын төлөө өрсөлдөж буй Лондоны Челси 18 дугаар тойрогт Лестер ситиг барсангүй. Жими Уарди гоодсоноор Үнэгнүүдэд гурван оноо авчирсан байна.
Энэ тойрогт явагдсан бусад тоглолтуудын үр дүн
Арсенал 3:1 Бөрнли
Нью Кастл 0:0 Фулхем
Вестхем 0:2 Уатфорд
О.ДАШ