РЕАЛМАДРИД ДӨРӨВ ДЭХ УДААГАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

2018-12-24  

Хөлбөмбөгийн клубуудийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Испанийн эзэн хааны баг Реалмадрид дөрөвдэх удаагаа өргөлөө. Энэ удаагийн цомын тэмцээний шигшээд Реалмадрид Ал Айн клубийг 4:1-ээр буулгаж авсан юм.

Тоглолтын эхний гоолыг Хорват хагас хамгаалагч Лука Модрич 15 дахь минутад оруулжээ. Лука Модричийн хувьд Реалмадридын хамтаар 15 цом хүртэж байсан ч шигшээ тоглолтод гоол оруулж байгаагүй билээ. Энэ тоглолтод Ромос, Ллоренте нар өөрийн нэр дээр гоол оруулсан бол Елшариф авто гоол оруулсан юм. Ал Айн багаас Шиотани 86 дахь минутад гоол оруулсан юм.

Герман хагас хамгаалагч Тони Кроос клубуудийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сүүлийн зургаан жил зохион байгуулагдахад тавд нь түрүүллээ.  

Копа либертадосын цомын аварга Ривер Плет тэмцээний хүрэл медалийн төлөө Азийн аварга Кашима Антлерсыг 4:0-ээр ялсан байна.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?