ТОТТЕНХЕМЦОМЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨНД НЭГДЛЭЭ

2018-12-24  

Английн премьер лигийн 19 дүгээр тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Лондоны Тоттенхем Эвертоны талбайд зочилж 6:2-оор ялсан юм.

Ингэснээр Лондоны баг цомын төлөөх өрсөлдөөнд нэгдэж байна. Тоглолтын эхний гоолыг 21 дэх минутад Ричарлисоны дамжуулалтаар Тёо Уолкотт оруулсан юм. Гэсэн ч Сон Хён Мин Жордан Пикфордын алдааг ашиглаж тэнцээний гоолыг оруулсан. Тэрбээр хоёрдугаар үеийн 61 дэх минутад хоёр дахь гоолоо бүртгүүлсэн юм. 

Сон Тоттенхэм клубийн төлөө премьер лигийн 115 тоглолтод оролцохдоо 35 гоол оруулж 16 гоолын дамжуулалт өгөөд байна.

Тоттенхемээс энэ өдөр Деле Али, Харри Кейн, Кристиан Эриксон нар гоол оруулжээ. Тоттенхем 42 оноотой хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна.

Харин зургаа дахь ялагдлаа хүлээсэн Эвертон арваннэгдүгээрт бичигдэж байгаа юм.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?