ЖОЗЕ МОРИНО ЯВЖ, ОЛЕ ГУННАР ИРЖ, МАНЧЕСТЕР ЮНАЙТЭД СЭРГЭЛЭЭ

2018-12-24  

Ливерпүүл 3:1-ээр хожигдсоны дараа Манчестер Юнайтедийн эзэд Жозед " цэг" хатгалаа. Түүний оронд Норвег эр Оле Гуннарыг энэ улирлыг дуустал ажиллуулах гэрээг байгуулж, ажилд нь оруулав. Эхний тоглолтдоо Кардиффыг 5:1-ээр бут ниргэж, Манчестер Юнайтед иргэн ирлээ гэдгээ бусдадаа дуулгалаа. Дөнгөж данган тэнцэж, эсвэл 1:0 -ээр хожиж ирсэн МЮ тавын таван гоол шигтгэлээ. Бүр айлын талбайд шүү.

1996 оноос Манчестер Юнайтед багт довтлогчоор тоглосон. Сэлгээгээр ороод хамгийн олон гоол оруулсан дээд амжилтыг эзэмшдэг. 4 гоол. Тэрбээр МЮ-ыг удирдаж эхэлсэн анхны тоглолтоороо хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Баг нь ч түүнийг талархан угтсанаа илэрхийлж, 5 гоол, гялалзсан амжилтаар бэлэг барилаа. Энэ бол Моуринод илгээсэн " бэлэг" болов.

Энэ тоглолтод гол үүрэг гүйцэтгэсэн Погба баяраа нууж чадахгүй байна. Тэр таарамжгүй байсан Жозед энэ хожлоороо хариу барилаа. - Жозе мундаг. Түүнтэй хамт Европа лигийн цом, Карабао-гийн цомыг өргөсөн. Гэвч энэ хангалтгүй. Бид Премьер Лигт амжилт үзүүлмээр байна. Аваргуудын Лигт сайн тогломоор байна. Одоогийн эзэлж буй 6-р байрнаасаа урагшилж эхний 3-т байраа эзэлмээр байна. Түүний тулд хожил, хожлын 3 оноо хэрэгтэй. Энэ удаа 5:1-ээр хожлоо. Дээшлэхийн тулд бидэнд олон гоол оруулах, хожих, хожлын оноог хэрэгтэй. Моурино бол сайн байсан. Гэхдээ л гэж Моуриногийн тухай хэлээд амжив.

 

Тэд одоо анхаарал татаж эхлэв. Ойрын хугацаанд тоглох 4 тоглолтын хуваарь. Н.САЙНБИЛЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?