Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон. Түүний тулааны товыг албан ёсоор зарлажээ. Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Брүүклин дэх “Barclays” төвд зохион байгуулах болсон байна. Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна. Мэргэжлийнхэн болон бооцоо тавигчдын олонх нь энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байжээ. Клаудио Маррерогны хувьд дэлхийн аварга цолоо эргүүлж авахын тулд хоёр ч тамирчныг ялсан бөгөөд аваргын төлөө өрсөлдөх тулаанд Н.Төгсцогттой таарсан байна. Н.Төгсцогтын хувьд дэлхийд шинэ чансаагаар 14 дүгээрт бичигддэг тамирчин юм.