MNBA ҮНДЭСНИЙ ЛИГИЙН ТОГЛОЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-12-25  

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЭЭЛЖИТ ХОЖЛОО АВЛАА

MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн тоглолт Завхан болон Говь-Алтай аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс онооны харьцаа ойролцоо үргэлжилсээр байсан ч Завхан онооны илүү болж чадахгүй байсан юм. Улмаар шийдвэрлэх үеийн төгсгөлд оноо 11 болж холдов. Энэ нь тоглолтын турш Говь-Aлтай аймгийн хамгийн их оноогоор тэргүүлсэн тохиолдол болсон. Гэхдээ Завхан аймаг бүтэн талбайн хамгаалалт хийж оноог ойртуулсан ч эцсийн мөчид 80-83 харьцаатай хожигдол хүлээлээ. Тус тоглолтод Говь-Алтай багаас Ш.Азжаргал багаа 18 оноогоор багаа тэргүүлсэн байна.

БАГАНУУР БАГ ГУРАВ ДАРААЛАН ХОЖЛОО

Энэ улиралд Үндэсний лигт анх удаагаа орж буй Багануур баг улирлыг хожигдолгүй эхлүүлээд байсан юм. Тэд энэ удаад улирлын анхны тоглолтоо хийж буй Хөвсгөл аймгийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхлэлийг Хөвсгөл аймгийн Б.Эрдэмтөгс гайхалтай хийж таван удаа алсын шидэлтийг амжилттай болгож 22-28 харьцаатай баг нь илүү эхний үеийг дуусгасан юм.  Гэхдээ хоёр үед Багануур баг гайхалтай байж эсрэг багтаа ердөө 11 оноог алдаж өөрсдөө 24 оноог авсан. Улмаар долоон онооны илүү болж эхний хагасыг дуусгасан. Хоёрдугаар хагаст энэхүү тэргүүллээ хадгалж явсаар 90-81-ээр хожлоо. Ийнхүү Багануур баг дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлсээр байна. Энэхүү тоглолтод А. Бямбадорж 23 оноо авч багаа тэргүүллээ. Харин эсрэг багаас Б.Эрдэмтөгс 20 оноог авсан юм.

СЭЛЭНГЭ БАГ ГУРАВ ДАХЬ ХОЖЛОО АВЛАА

MNBA Үндэсний лигийн дэд хэсгийн тоглолт Сэлэнгэ болон Баян-Өлгий аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагаст Сэлэнгэ аймаг бага зэрэг илүү байж 33-42 харьцаатай тэргүүлсэн.  Гэхдээ Баян-Өлгий аймгийн хамгаалалт сайн болж оноог гуравдугаар үед хоёрхон болгож ойртуулсан юм. Улмаар шийдвэрлэх үед тэнцүүхэн өрсөлдөөнийг хоёр баг үзүүлж явсаар эцсийн мөчид 72-79 харьцаатай Сэлэнгэ аймаг ялагчаар тодорлоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?