Английн Премьер Лигийн “Арсенал” клубийн хагас хамгаалагч Хенрик Мхитарян бэртлийн улмаас ойролцоогоор 6 долоо хоног тоглох боломжгүй болжээ. Өнгөрсөн 7 хоногт “Тоттенхэм”-ийн эсрэг хийсэн Лигийн цомын тэмцээний үеэр Армен тоглогчийн хөлийн хурууны яс цуурсан байна. Тэрээр энэ улиралд Премьер Лигт 4 гоол оруулж, 3 гоолын дамжуулалт өгөөд байгаа билээ.
“Арсенал”-аас одоогийн байдлаар довтлогч Данни Уэлбэк болон хамгаалагч Роб Холдинг нар нь энэ улирлыг дуустал удаан хугацааны бэртэлтэй байна. Их буучид энэ улиралд шинэ дасгалжуулагч Унай Эмеригийн удирдлагад муугүй тоглож байгаа бөгөөд 22 тоглолтод дараалан хожигдоогүй цуврал нь “Саутхэмптон”-д хожигдсоноор зогсоод байгаа.
Гэвч тэд одоогоор Премьер Лигт 18 тойргийн дараах байдлаар 37 оноотой хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна. Мөн Европа Лигийн хасагдах шатанд үлдэж, Беларусийн “Батэ” клубтэй оноолт таараад байгаа юм.
О.ДАШ